Samsung брэндийн 9 кг-ын багтаамжтай энэхүү хувцас хатаагч нь орчин үеийн Heatpump буюу дулааны насосны технологиор тоноглогдсон тул эрчим хүчний маш хэмнэлттэй. Гүн хар өнгийн, матт гадаргуутай загварлаг хийц нь ямар ч интерьерт тансаг өнгө төрх нэмэх бөгөөд LED дэлгэц болон мэдрэгчтэй товчлуурууд нь ашиглахад хялбар болгосон. Нийт 13 төрлийн хатаах програмтай тул нимгэн даавуунаас эхлээд зузаан хөнжил хүртэлх бүх төрлийн эдлэлийг материалд нь тохируулан гэмтээхгүйгээр хатаана. Том айл өрхөд тохиромжтой багтаамжтай бөгөөд дуу чимээ багатай, чичиргээ саармагжуулах системтэй.