Enjoy брэндийн 2000Вт хүчин чадалтай энэхүү тоос сорогч нь 380Вт-ын өндөр сорох хүчээр гэр болон албан тасалгааны бүх төрлийн бохирдлыг гүн цэвэрлэнэ. Металлик бор өнгөтэй, орчин үеийн загвартай ба Hepa 14 шүүлтүүр нь агаар дахь нарийн тоос тоосонцор, харшил төрүүлэгчийг 99.9% шүүх чадвартай. 3 литрийн багтаамжтай том хогны савтай тул ойр ойрхон суллах шаардлагагүй бөгөөд Silence system технологи нь дуу чимээг багасгаж тав тухтай цэвэрлэгээ хийх боломжийг олгоно. Хивс, паркет болон булан тохойн тусгай хошуунуудтай тул ямар ч гадаргуу дээр үр дүнтэй ажилладаг.